О.Чулуун: Онцгой байдлын алба хаагч нас барсан камерын бичлэгийг устгаагүй. Бичлэгийг ил болгох нь хуулиар хориотой

О.Чулуун: Онцгой байдлын алба хаагч нас барсан камерын бичлэгийг устгаагүй. Бичлэгийг ил болгох нь хуулиар хориотой

Гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагч тасгийн даргынхаа өгсөн үүргийн дагуу ажил гүйцэтгэж яваад цахилгаанд цохиулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Энэ талаар өнөөдөр талийгаачийн эхнэр З.Одгэрэл мэдээлэл хийж, "Нөхөр минь удирдлагуудынхаа шаардлагын дагуу албан бус ажилд явж байгаад цахилгаанд цохиулж амиа алдсан. Амиа алдах үеийнх нь камерын бичлэгийг олон нийтэд ил болгох хүртэл Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн гадаа өлсгөлөн зарлана" гэдгээ илэрхийлсэн. 

Тэгвэл энэ талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцаах Тасгийн дарга О.Чулуун тайлбар, мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ сарын 3-нд Онцгой байдлын алба хаагч нас барсан дуудлага мэдээлэл манай хэлтэст ирж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед камерын бичлэгийг хурааж авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зааснаар оролцогч болон яллагдагч нэхэмжлэгч хүсэлтээ бичгээр гаргасан тохиолдолд камерын бичлэгийг үзүүлж болно. Бид камерын бичлэгийг устгаагүй. Талийгаачийн гэр бүлийн хүнийг хохирогчоор тогтоочихсон байгаа учраас прокурорын зөвшөөрлөөр үзүүлэх боломжтой. Харин олон нийтэд ил болгох нь хуулиар хориотой.  Шалгалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн шийдвэрийг хохирогч нарт танилцуулдаг хуультай” хэмээлээ.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө