СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мориноос унасан 13 настай хүүг хажууд нь явсан автомашин дайрч амь насыг нь хөнөөжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мориноос унасан 13 настай хүүг хажууд нь явсан автомашин дайрч амь насыг нь хөнөөжээ

Энэ амралтын өдөр /2021.12.11/ Нийслэлийн Багануур дүүргийн дөрөвдүгээр хороонд 13 настай хүүхэд мориноос унаж, энэ үеэрээ автомашинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал,  13 настай эрэгтэй Н тус дүүргийн дөрөвдүгээр хороонд явж байх үедээ мориноос унаж, энэ үеэр түүнийг хажууд нь явсан том оврын автомашинд дайрч амь насыг нь хохироосон байна. Одоогоор тус хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа ажээ.