"Тод каннам"-ын эмч нарт холбогдох хэргийг шүүх хурал гэмт буруугийн асуудлыг хэлэлцэж эхэллээ

"Тод каннам"-ын эмч нарт холбогдох хэргийг шүүх хурал гэмт буруугийн асуудлыг хэлэлцэж эхэллээ

"Тод каннам" эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орж амиа алдсан бүсгүйн хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгиин хэргийн анхан шатны шүүхэд өглөө 10 цагт эхэлсэн. 

Тэгвэл шүүх хуралдаан үргэлжилж, нотлох баримт шинжлэн судлаж дуусаад түр завсарлаад дөнгөж сая орсон байна. Яг одоо гэм буруугийн асуудал хэлэлцэж байгаа юм. 

Хэргийг эргэн сануулахад, "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан хэрэг гарсан юм.

Улмаар тус гоо сайхны нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмч Д.Тодномбат болон сувилагч Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж, өнөөдөр ийнхүү хэлэлцэж байгаа юм.




Өнөөдөр хонь өдөр

4 минутын өмнө