Ж.Одгэрэл: Дарга нар нь “зараалдаа” явуулснаас болж хорвоод мэндлэх үрээ ч харж чадалгүй нөхөр маань өнгөрчихлөө

Ж.Одгэрэл: Дарга нар нь “зараалдаа” явуулснаас болж хорвоод мэндлэх үрээ ч харж чадалгүй нөхөр маань өнгөрчихлөө

Энэ сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын албаны Гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагч М “Гал алдвал амиа алдана” гэх сэрэмжүүлэх самбар буулгах гэж байгаад өндөр хүчдэлд цохиулж амь насаа алдсан хэрэг гарсан.

Хамгийн ноцтой нь талийгаачийг 24 цагаар ажиллан, буух гэж байхад нь тасгийн дарга нь албан бус ажилд явуулснаас уг харамсалтай хэрэг болсон байж болзошгүй байгаа юм. Бид болсон явдлын талаар талийгаачийн эхнэр Ж.Одгэрэлтэй ярилцлаа.

Тэрбээр "Миний нөхөр хамгийн сүүлд 12 дугаар сарын 2-ны өглөө гэдсэн дэх хүүхдээ үнсээд “Аав нь ажилдаа явчхаад ирье” гэж хэлээд гарсан. Надад хамгийн сүүлд утсаар “Удахгүй очлоо” гэж хэлсэн ч үүрд яваад өглөө. н.Эрдэнэбат гэдэг хэлтсийн дарга нь тэр самбар буулгуулахаар явуулсан юм байна лээ. Хоногоор, нойргүй ажилласан хүнийг ээлжээсээ буух гэж байхад нь дарга нар нь албан бус ажилд явуулсан байгаа юм. Хэн нэг даргын шийдвэр, тушаалаас болж албан бус ажиллагаа, томилгоо зараалд нь явдаг. Гэтэл ийм асуудал болчхоод байхад өөрөөсөө болж саваагүйтэж явж байгаад тогонд цохиулаад өнгөрсөн мэтээр, өөрийнх нь буруу байсан мэтээр ярьж байна.

ЯРИЛЦЛАГЫГ БҮТНЭЭР НЬ ҮЗЭХ: