Халх гол суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж сумын төвийг шинэчилжээ

Халх гол суманд “Шинэ сум” төсөл хэрэгжиж сумын төвийг шинэчилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлага, ОХУ -ын буцалтгүй тусламжаар Дорнод аймаг Халх гол сумын төвийг шинэчлэх ажил энэ оны гуравдугаар сард эхэлж Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан есдүгээр сарын 03-ны өдөр нээлтээ хийжээ. Төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Их Модун” ХХК ажилласан байна.

Шинэ сум төслийн хүрээнд

  • Нутгийн удирдлагын ордон
  • Амбултори бүхий 20 ортой эмнэлэгийн барилга
  • 150 хүүхдийн цэцэрлэг
  • 640 хүүхдийн сургууль ,спорт заал, урлаг заал
  • 180 хүүхдийн дотуур байр
  • 240 хүний суудалтай Соёлын төв
  • ХТП барилга
  • Уурын зуух
  • Цэвэрлэх байгууламж иж бүрэн тохижилттой ногоон байгууламж бүхий явган болон авто зам, хөлбөмбөг ,сагсан бөмбөг хүүхдийн тоглоомын талбай зэрэг бүтээн байгуулалтын ажил нь нийт 6 га газарт хийгдсэн байна.