Төв аймгийн шүүхийн байрнаас ОРГОСОН хоригдогчийг шуурхай эрэн сурвалжилж, саатуулжээ

Төв аймгийн шүүхийн байрнаас ОРГОСОН хоригдогчийг шуурхай эрэн сурвалжилж, саатуулжээ

Шүүх хуралдаанд оролцохоор шүүхийн танхимд ирсэн хоригдогч оргосон хэрэг гарчээ.

Тодруулбал, Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн 37 настай А гэгч нь энэ сарын 13-ны өдөр шүүх хуралд оролцох үеэрээ Төв аймгийн Зуунмод суман дахь шүүхийн байрнаас оргосон байна. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон аймгийн цагдаагийн газраас хоригдогчийг шуурхай эрэн сурвалжилж, тус сумын дугаар орон сууцны хотхоноос олж саатуулсан байна. Оргон зайлсан үндэслэлээр хоригдогчийг дахин хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж мэдээллээ.