Иргэдэд 101 сая төгрөгийн хохирол учруулсан малын хулгайн гэмт хэргийг илрүүлжээ

Иргэдэд 101 сая төгрөгийн хохирол учруулсан малын хулгайн гэмт хэргийг илрүүлжээ

Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид “Мал мах-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, тус аймгийн Мөнххаан, Түвшинширээ сумдын нутаг дэвсгэрээс иргэдийн 48 тооны бод малыг 9 удаагийн үйлдлээр тус сумын харьяат Б гэгч нь бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж иргэдэд 101 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлэн холбогдох шалгалтыг явуулж байгаа аж.