Шинэ жил тэмдэглэн өнгөрүүлсний дараа ажилчдаа нэгдсэн унаагаар хүргэж өгөхийг уриалав

Шинэ жил тэмдэглэн өнгөрүүлсний дараа ажилчдаа нэгдсэн унаагаар хүргэж өгөхийг уриалав

Тээврийн цагдаагийн албанаас “Уусан үедээ бүү жолоод” аяны хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, түүнээс гарах эрсдэлээс сэргийлэн хэсэгчилсэн арга хэмжээг энэ оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд эхлүүлж байгаа аж.

Энэ нь шинэ жилийн баярыг тохиолдуулан албан байгууллагууд тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан эхлүүлсэн бөгөөд албан байгууллагууд баяраа тэмдэглэн өнгөрүүлэхдээ нэгдсэн унаатай байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. Мөн хүйтний эрч чангарсан үед архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас замдаа осгох цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул баярт оролцож буй ажилтнууд, иргэдийн аюулгүй байдлын хангах үүднээс нэгдсэн унаагаар авч, хүргэж өгөх арга хэмжээг зохион байгуулахыг уриалъя гэжээ.