ШУУРХАЙ: Дөрвөн настай хүүхэд гүний худагт унаж нас баржээ

ШУУРХАЙ: Дөрвөн настай хүүхэд гүний худагт унаж нас баржээ

Хөвсгөл аймагт дөрвөн настай хүүхэд гүний худагт унаж нас баржээ

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тавантолгой багийн “Бунхан” гэдэг газарт гүний худагт хүүхэд унаж нас барсан цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг өчигдөр /2021.12.14/ өдрийн 18:12 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 19:08 цагт очиж иргэн Б /4 настай, эрэгтэй/ 2.8 метрийн гүнтэй худагт унаж нас барсан байсныг 16 минут ажиллаж цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.