ТОДРУУЛГА: "МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатын албан өрөө, гэрт гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэгжлэг хийсэн"

ТОДРУУЛГА: "МҮЭХ-ны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатын албан өрөө, гэрт гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэгжлэг хийсэн"

АТГ-аас Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбатын албан тасалгаа болон гэрт гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэгжлэг хийжээ.

Энэ талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад "Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбатын албан тасалгаа болон гэрт гүйцэтгэх ажиллагаа явуулж, нэгжлэг хийсэн нь үнэн. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйл буюу "Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах" гэсэн үндэслэлээр шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэх мэдээллийг өглөө. 

Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлд "Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заасан байна. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нь 2013 оноос эл албанд ажиллаж байгаа нэгэн юм.