ШУУРХАЙ: ОХУ-ын хилийг зөрчих гэж байсан АРВАН автомашинтай, Монголын 97 иргэнийг илрүүлжээ

ШУУРХАЙ: ОХУ-ын хилийг зөрчих гэж байсан АРВАН автомашинтай, Монголын 97 иргэнийг илрүүлжээ

Сүүлийн үед самар түүхээр явж байсан иргэд ОХУ-ын хил зөрчих тохиолдол цөөнгүй гарч байгаа. Хамгийн сүүлд гэхэд манай улсын 67 иргэн самар түүхээр явж байгаад ОХУ-д саатуулагдсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Тухай иргэд өдгөө Сэлэнгэ аймагт тусгаарлалтад байгаа бөгөөд ТЕГ-аас шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Тэгвэл, энэ сарын 14, 15-ны өдөр 10 автомашинтай 97 иргэн хууль бусаар хоёр улсын хилийн зурваст нэвтэрч, самар түүж яваад хил зөрчих гэж байхад нь манай талаас илрүүлж, арга хэмжээ авчээ.

Тодруулбал, "2021 оны арванхоёрдугаар сарын 14, 15-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн заставын хариуцсан хэсэг хилийн дугаар тэмдгийн орчим буюу хилийн шугамаас 100 орчим метрын наана 10 автомашинтай манай улсын 97 иргэд самар түүж явахад нь албаны хүмүүс шалгалт явуулж, илрүүлсэн байна. Тухайн иргэдэд Захиргааны хуулийн дагуу арга хэмжээ авч, хилийн зурвасаас гаргажээ. 

Ташрамд өгүүлэхэд, 2021 оны нэг, хоёрдугаар сард Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах хилийн зурваст хил орчмын дэглэм зөрчсөн 35 удаагийн 485 хүн. Мөн хил орчмын дэглэм зөрчсөн таван удаагийн 68 хүнийг улсын хилээс 1-15 км зайд илрүүлэн саатуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон байдаг.