ЭХ СУРВАЛЖ: Морины ажил хийж яваад автомашинд дайруулж амиа алдсан хүүгийн хэргийн газар нүд халтирам байсан

ЭХ СУРВАЛЖ: Морины ажил хийж яваад автомашинд дайруулж амиа алдсан хүүгийн хэргийн газар нүд халтирам байсан

Өнгөрөгч бямба гараг /2021.12.11/-ийн 13:00 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай, эрэгтэй хүүхэд мориноос унаж, энэ үеэрээ автомашинд дайруулсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлж, сэрэмжлүүлэг хүргэж байсан.

Тэгвэл тус хэргийн талаар  чухам ямар шалтгаан нөхцөлөөс болж ээжийнхээ өврөөс ч гараагүй насан дээрээ жаахан амьтан харамсалтайгаар амь насаа алдсан талаар тодруулсны эцэст морины ажил хийж байгаад амь насаа алдсан талаар анх бид хүргэсэн билээ.

Тэгвэл хэргийн газар дээр байсан эх сурвалжийн мэдээллээр, “Ирэх жил их ой давхцаж байгаа. Жишээ нь Ардын Хувьсгалын 100 жилийн том ой зэрэгт эртнээс бэлдэж хотоос унаач хүүхэд хөлслөн Багануурт морины ажил хийлгэж байсан. Тэр дунд л энэхүү 13 настай хүүхэд явж байж” гэсэн юм. Мөн тус осол болсон Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо нь айлууд суурьшаад байдаггүй эзгүй хээр газар бөгөөд тус осол дивизэд болсон. Харин хүүг дайрсан гэх том оврын автомашин нь замын ажил хийж явж байжээ. Девиз рүү уруудаж байх үедээ морины ажил хийж байсан хүүтэй тааралдаж, улмаар морь үргэснээр хүү том автомашины арын дугуй нь доогуур орж газар дээрээ амиа алдсан байна.

Мөн хэргийн газрыг холоос харахад ч эргэн тойрон битүү цусаар будагдаж нүд халтирам байсныг нуусангүй. Хэрэг гарснаас төд удалгүй эмнэлгийн машин авч явсан. Цагдаа нар ч хэргийн газар гээд нэлээн юм болж, одоогоор жолооч болон хүүг хотоос дуудан хөлсөлж байсан уяачнаас мэдүүлэг авч, шалгалтын явц үргэлжилж байгаа гэв.

Энэ төрлийн морины ажил ил далд хэлбэрээр байнга болдог бөгөөд хөрөнгө мөнгөтэй хүмүүс ч бооцоот уралдааныг тогтмол зохион байгуулж, уяачид амьдралын боломж бололцоо тааруу, хүүхдүүдийг хөлслөн уралдуулдаг байна. Харин энэ хүүгийн хувьд хотоос сарын 500 мянган төгрөгийн хөлсөөр очсон байсан бөгөөд ар гэрийн зүгээс гомдолтой гэсэн юм.