"ҮАГ-ын орлогч дарга Я.Сарансүхийг албадан ирүүлэх" тухай шүүгчийн захирамж гарчээ

"ҮАГ-ын орлогч дарга Я.Сарансүхийг албадан ирүүлэх" тухай шүүгчийн захирамж гарчээ

Үндэсний аудитын газрын орлогч дарга Я.Сарансүхийг шүүхээс албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамж гарчээ.

Тодруулбал, Я.Сарансүхийг Нийслэлийн дотоод аудитын газрын даргаар ажиллаж байхдаа байгууллагынхаа нэр бүхий албан хаагчийг үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн. Үүнээс үүдэж төрд учирсан хохирлыг төлүүлэхээр Төрийн албаны зөвлөлөөс шүүхэд хандсан аж. Гэвч Я.Сарансүх нь шүүхийн дуудсан цагт ирэхгүй байгаа учир түүнийг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамж энэ сарын наймны өдөр гарсан байна. Үндэсний аудитын газрын дарга Я.Сарансүхийг төрд 18.9 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн үзэж байгаа аж.