МҮЭ: ТҮ1-ТҮ3 зэрэглэлээр цалинждаг албан хаагчдын амьдралыг дордуулах нөхцөл үүсээд байна

МҮЭ: ТҮ1-ТҮ3 зэрэглэлээр цалинждаг албан хаагчдын амьдралыг дордуулах нөхцөл үүсээд байна

“Засаг захиргааны нэгжийн тухай хууль”-ийн 27 дугаар зүйлд заасны дагуу Төрийн үйлчилгээний байгууллагын 1-3 дугаар зэрэглэлийн ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэхтэй холбогдуулан хүндрэлтэй нөхцөл үүсээд буй.

Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний 1-3 шатлалаар цалинждаг цэцэрлэгийн тогооч, эмч, манаач, үйлчлэгчийг хувийн хэвшилд шилжүүлж гэрээт ажилтан болгох асуудал яригдаж эхлээд байна.

Энэ талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр "Төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлээр цалинждаг албан хаагчдыг гэрээт ажилтан болгохыг улс орон даяар эсэргүүцэж байна. Эдгээр ажилтнуудын дийлэнх нь 40-өөс дээш настай, 470-550 мянган төгрөгийн цалинтай. Түүнээс гадна баталгаатай ажлын байр, ажилласан жилээс хамаарч 2 саяас 12 саяын тэтгэвэр авна гэсэн хүлээлттэй ажилладаг. Ажилчдын эрх ашгийг Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай зөвшилцөхгүйгээр шийдвэр гаргасан нь тэдний амьдралын нөхцөл байдлыг дордуулах нөхцөл үүсэж байна. Тиймээс тэмцлээ үргэлжлүүлж Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлж байна. Шаардлагыг хүлээн авч энэ сарын 20-ны дотор шийдвэрлэхийг дахин шаардаж байна. Хэрэв хариу ирүүлээгүй тохиолдолд дараагийн тэмцэх арга хэмжээг авна" гэв.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө