LIVE: Монгол Улс анх удаа кибер, аюулгүй байдлын тухай хуультай болохоор хэлэлцэж байна

LIVE: Монгол Улс анх удаа кибер, аюулгүй байдлын тухай хуультай болохоор хэлэлцэж байна

Өнөөдөр /2021.12.16/-ийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар “Кибер, аюулгүй байдлын тухай хууль”-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "Монгол Улс анх удаа кибер, аюулгүй байдлын тухай хуультай болж байна. Манайд кибер, аюулгүй байдлыг хамгаалах тогтолцоо бүрдээгүй. Үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг болсон мэдээллийг хэрхэн хамгаалах вэ гэдэг тогтолцооны асуудлыг шийдээгүй учраас олон улсад бид бүхэн харилцахад бэрхшээлтэй байсан. Тэгэхээр энэ хууль батлагдсанаараа Нэгдсэн Үндэсний байгууллагын Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгуур үзүүлэлтийн дагуу манай улсын кибер, аюулгүй байдлын индексийг тодорхойлно. Энэ бол маш чухал үүргийг гүйцэтгэнэ.

Одоо дэлхий дахинд шинээр бий болж байгаа аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед үндсэн системээ хэрхэн хамгаалах вэ гэдэг шалгуурыг орчин цагтай нийцүүлж шаардлага тавьдаг. Иймээс бид мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах байгууллага гаргаж ирж, цаашлаад  үндэсний төв болгож, төрийнхөө гол байгууллага, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдож байгаа байгууллагыг, мөн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагыг хамгаалах ажлыг үндэсний төв дээрээ хийх тогтолцооны өөрчлөлт хийж байна. Ингэснээрээ мэдээллийн систем олон улсын чанар үзүүлэлтийг хангаснаараа энэ хууль хэрэгжиж эхлэх юм" гэлээ.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө