Э.Бат-Үүл нарын шүүх хурлын, шүүгчид шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна

Э.Бат-Үүл нарын шүүх хурлын, шүүгчид шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж байна

Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ес дэх өдрөө үргэлжилж байна.

Шүүх хуралдаан өнөөдөр /2021.12.16/ шүүгдэгчийн эцсийн үгийг сонсох үйл явцаар үргэлжилж 13:40 цагт шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэллээ. Прокурорын байгууллагаас шүүгдэгч нарт Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль өгсөн, хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан зүйл ангиар яллах дүгнэлт үйлдээд буй.




Өнөөдөр бар өдөр

5 минутын өмнө