Н.Учрал: Виртуал хөрөнгө буюу койн, токеныг төлбөрийн хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрөхгүй

Н.Учрал: Виртуал хөрөнгө буюу койн, токеныг төлбөрийн хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрөхгүй

иртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Н. Учрал, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, СЗХ, ХЗДХЯ, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Хууль баталснаар манай улс виртуал хөрөнгийг зохицуулах буюу бүртгэн нягталдаг боллоо. Хууль баталснаас хойш 4 сарын хугацаанд СЗХ-ноос шаардлагатай дүрэм, журмуудыг батална. Харин одоо үйлчилгээ үзүүлж буй байгууллагууд журам гарснаас хойш гурван сарын дотор шаардлагад нийцүүлж шинээр бүртгүүлэх шаардлагатай.

Энэ бол тусгай зөвшөөрөл олгож буй ойлголт биш бүртгэл юм. Бүртгэгдээгүй койныг хууль бус гэж үзнэ.

Иргэд болон үйлчилгээ үзүүлэгчийн хооронд үүссэн гэрээний маргааныг төр зохицуулахгүй. Хууль гарснаар зах зээлд байгаа койнууд бүгд баталгаатай гэсэн үг биш. Хэн нэгний алдагдлыг төр нөхөн төлөхгүй. Койн болон виртуал үйлчилгээ үзүүлэгчийг санхүүжүүлэх, сурталчлах нь хориотой болж байна. Хууль баталснаас хойш дөрвөн сарын хугацаанд шинээр койн гаргахгүй, шинээр бирж үйл ажиллагаа явуулахгүй. Зах зээлд арилжаалагдаж буй виртуал хөрөнгө буюу койн, токеныг төлбөрийн хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрөхгүй” гэлээ.