СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд автомашин шатсан хоёр дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд автомашин шатсан хоёр дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ

Өнгөрсөн 24 цагт Говьсүмбэр аймаг болон Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт автомашин шатсан дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.16-ны өдрийн 21:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан 21:13 цагт очиход иргэн М-ын “Оптима” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан байна.

Мөн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 12:36 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км зам туулан 12:44 цагт очиход иргэн Н-ын “Грейс” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраажээ.