“Э.Бат-Үүл биш Х.Баттулга эрх чөлөөгөө хасуулах ёстой” хэмээн Ч.Хүрэлбаатар хэлэв үү

“Э.Бат-Үүл биш Х.Баттулга эрх чөлөөгөө хасуулах ёстой” хэмээн Ч.Хүрэлбаатар хэлэв үү

Өчигдөр /2021.12.16/ Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлийг нийслэлийн удирдлагуудаас гаргасан гомдлын дагуу шүүж, түүнд 4 жилийн хорих ял оноосон. Учир нь түүнийг гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхдээ улсад хохирол учруулсан гэж буй юм. 

Тэгвэл зарим иргэд шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж байр сууриа илэрхийлсээр байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудастаа, “Бат-Үүлд 4 жил хорих ял өгчээ гэдэг мэдээ уншлаа. Харамсаж байна. Монголын хөгжлийг гацааж, монголчуудыг талцуулж байсан нь эрх чөлөөг эдэлж, монголоо хөгжүүлж, эрх чөлөөтэй болгох гэж явсан нь эрх чөлөөгөө хасуулах ч гэж дээ” хэмээжээ. Тэрээр энэхүү мэдэгдэлдээ, “Монголын хөгжлийг гацааж, монголчуудыг талцуулж байсан нь эрх чөлөөг эдэлж” хэмээн Х.Баттулгыг хэллээ гэж хардаж иргэд олон байна.