Мөнгө угаасан 800 хятадын толгойлогч нарын Давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 23-ны өдөр хүртэл хойшилжээ

Мөнгө угаасан 800 хятадын толгойлогч нарын Давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 23-ны өдөр хүртэл хойшилжээ

Манай улсад БНХАУ-ын 800 иргэн ирж, цахим сүлжээ ашиглан, мөнгө угааж байсан хэрэг 2019 онд гарсан билээ. Улмаар тэднийг толгойлж байсан хятад иргэдэд Монголын шүүхээс ял оноосон. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүх шүүгдэгч Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй нарыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар тус бүр 5 жилийн хорих ялаар шийдгэжээ. 

Мөн шүүгдэгч Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 4 жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг. 

Тэгвэл монголд мөнгө угааж байсан 800 хятадын толгойлогч нарын Давж заалдах шатны шүүх хурал өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 17-ны өдөр товлогдоод байсан юм. Харин шүүх хурал "Шүүгчийн ар гэрт гачигдал гарсан" шалтгаанаар энэ сарын 23-ны өдөр хүртэл хойшилжээ.