“Намаа нэгтгээрэй” гэж Э.Бат-Үүл АН-ын гишүүддээ захижээ

“Намаа нэгтгээрэй” гэж Э.Бат-Үүл АН-ын гишүүддээ захижээ

Өчигдөр /2021.12.16/ Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлийг нийслэлийн удирдлагуудаас гаргасан гомдлын дагуу шүүж, түүнд 4 жилийн хорих ял оноосон. Учир нь түүнийг гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхдээ улсад хохирол учруулсан гэж буй юм. 

Тэрээр иргэдэд хандаж хэлсэн үгэндээ, “Хэрэг, хохирол хоёрыг над дээр зохиолоо. Монголын ардчилал ялна” гэсэн байдаг. Тэгвэл тэрээр хорих байр руу хүргэх автомашинд суух үеэрээ, “намаа нэгтгээрэй” хэмээн тэнд цугласан АН-ын гишүүдэд хандаж эхэлжээ.