Иргэдийг хүнсний бүтээгдэхүүн авахдаа хянамгай байж, хаяг шошгыг сайтар харж авахыг МХЕГ-аас анхаарууллаа

Иргэдийг хүнсний бүтээгдэхүүн авахдаа хянамгай байж, хаяг шошгыг сайтар харж авахыг МХЕГ-аас анхаарууллаа

НМХГ-аас Шинэ жилтэй холбогдуулан арванхоёрдугаар сарын 1-31-ний өдрийг дуустал МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг хийж байна. Үүнтэй холбогдуулан МХЕГ-аас мэдээлэл өглөө.

НМХГ-ын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Хонгор: "Мэргэжлийн хяналтын байгууллагаас баяр ёслолын үеэр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийдэг. Бид хянан шалгахаас илүүтэй зөвлөж туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр 17 заалт бүхий мэдэгдэл боловсруулан, 87 аж ахуйн нэгжид шалгалт хийн ажиллаад байна. Хяналт шалгалт арванхоёрдугаар сарын 31-н хүртэл үргэлжилнэ. Эхний ээлжид зөрчлийг арилгуулахыг хичээдэг. Харин зөрчлийг удаа дараа гаргавал хариуцлага тооцно" гэв.

Мөн бага насны хүүхдэд дэлгүүрийн бэлэн боолттой бэлэг бус, эцэг эхчүүд өөрсдөө цуглуулж өгөхөөс гадна чихэр бус оюунлаг бэлэг өгөхийг уриаллаа

Учир нь бэлэн боолттой бэлгэнд хугацаа дууссан болон чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг дунд нь хавсаргах зөрчлүүд их бүртгэгддэг байна. Мөн иргэдийг хүнсний бүтээгдэхүүн авахдаа хянамгай байж, савлагаа гэмтсэн болон гар дээрээ бүтээгдэхүүн авахдаа болгоомжлох, хаяг шошгыг сайтар харж авахыг сэрэмжлүүллээ.