Х.Нямбаатар: Хаанбанкинд аудит хийсэн компаниас иргэдийн мэдээлэл алдагдсан гэх мэдээлэл ирсэн

Х.Нямбаатар: Хаанбанкинд аудит хийсэн компаниас иргэдийн мэдээлэл алдагдсан гэх мэдээлэл ирсэн

2015 онд байгуулагдсан 700 мянган орчим гишүүнтэй Raidforums сайтад Могнол Улсын 2.3 сая иргэний дэлгэрэнгүй мэдээлэл бүхий санг 700 доллараар зарахаар байршуулсан байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр /2021.12.17/ Кибер аюулгүй байдлын тухай зэрэг цахим мэдээлэлтэй холбоотой 4 хууль УИХ-аар батлагдсантай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Энэ үеэр гадаадад Монгол иргэдийн мэдээлэл алдагдсан асуудлаар тайлбар өгсөн юм. Тэрээр "Мэдээлэл гарсан асуудлыг тагнуулын байгууллага шалгаж байна. Надад ирсэн мэдээллээр Хаанбанкинд аудит хийж байсан компаниас алдагдсан байх магадлалтай гэсэн дүгнэлтийг шалгаж байгаа байгууллагууд ирүүлсэн. Цаашид ийм эрсдэл гаргахгүйн үүднээс Кибер аюулгүй байдлын хуулийг маш өргөн хүрээнд зохицуулж оруулж ирж байгаа" гэв.