ШУУРХАЙ: УДШ-ийн гадна АН-ын гишүүд, “нэг дарга, тамгатай болмоор байна” гэсэн лоозонтой жагсаж байна

ШУУРХАЙ: УДШ-ийн гадна АН-ын гишүүд, “нэг дарга, тамгатай болмоор байна” гэсэн лоозонтой жагсаж байна

АН-ын дотоод сонгуулиар тус намын даргаар тодроод буй М.Тулгат, О.Цогтгэрэл нар хамтарч, “Хуульд нийцэж байгаа нэгийг маань АН-ын даргаар бүртгэж өгнө үү.Бүртгэгдээгүй нэг нь гомдол гаргахгүй” гэсэн утгатай бичгийг Улсын Дээд шүүх /УДШ/-д хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр /2021.12.20/ УДШ-ээс АН-ын даргын бүртгэлийн асуудлыг хэлэлцэж байгаа аж. Үүнтэй холбогдуулж АН-ын зарим гишүүд, дэмжигчид УДШ-ийн гадна жагсаал хийж байгаа ажээ. Тэд “Улсын Дээд Шүүх хуралдаж Ардчилсан намын даргын бүртгэлийн асуудлыг цэгцлэх цаг дөхлөө” гэсэн уриа, лоозон барьжээ.