Д.Монголхүү: Хүний эрх, эрх чөлөө гэдэг АН, МАН гэх хоёр намын хоорондох хэрүүлийн асуудал биш

Д.Монголхүү: Хүний эрх, эрх чөлөө гэдэг АН, МАН гэх хоёр намын хоорондох хэрүүлийн асуудал биш

"No double standard" хөдөлгөөнөөс Засгийн газар, МАН нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж байгаа талаар мэдээлэл хийж, МАН-д хүргүүллээ. 

Энэ үеэр “No double standart” хөдөлгөөний зохион байгуулагч Д.Монголхүү “Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө ардчилсан хувьсгалын хөдөлгөөнийг манлайлсан Монголын Ардчилсан холбоо түүний гишүүд дэмжигчид бид өнөөгийн дарангуйллыг тэвчихгүй.  Монгол Улсын баатар Э.Бат-Үүл болон ард иргэдийг хоморголон хэлмэгдүүлэхийг цаашид зүгээр харж суухгүй, эцсээ хүртэл тэмцэх болно.

МАН өнөөгийн дарангуйллыг бүхий л үйлдлээр өөгшүүлэн Ардчиллыг ийм байдалд хүргэж байна. Одоо хангалттай. Бидний тэвчээр тасарлаа. Монголын Ардчилсан холбооны гишүүд дэмжигчид та бүхнийг энэ дарангуйлал хэлмэгдүүлэлтийг эсэргүүцэн иргэдийн оролцоотой эвлэлдэн нэгдэхийг уриалж байна. Хүний эрх, эрх чөлөө гэдэг АН, МАН гэх хоёр намын хооронд байх хэрүүлийн асуудал биш. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой" гэв.

Ардчилсан холбооны гишүүн “Монголын улс төрийн ууган хүчин МАН нь коммунист нийгмийг удирдаж явсан 70 жилийн туршлагатай боловч хүний эрх гэж ярьж эхэлсэн өдрөөс арав дахь хоног өнгөрөхөд ийнхүү бүдрэн унаж байна. Одоо эрх барьж буй МАН-аас Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой гэх дагуу дараах хэргүүдийг ч мөн шалгаж, холбоотой хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна.  Үүнд:

  • Төрийн албыг дамлан худалдаалсан 60 тэрбумын хэрэг
  • Төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй хар хайрцагны хэрэг
  • ЖДҮ-ийн хулгайн хэрэг
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 14 тэрбумаар казинод тоглосон хэрэг
  • Улаанбатар хотын үе үеийн дарга нарын газрын наймааны хэрэг
  • УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нийгмийн даатгалын 340 тэрбумын хэрэг
  • УИХ- ын гишүүн асан Д.Хаянхярваагийн авлигалын хэрэг
  • Богд Зонхав, Андлалын хөшөө

зэрэг хэргүүдийг яг одоо нээлттэй шүүхээр шийдүүлэхэд дэмжлэг үзүүлж  эдгээр хэргүүдэд холбоотой эрх бүхий албан тушаалтнуудыг түр төлөөлж хуулийн байгууллагад шилжүүлэхийг шаардаж байна. Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх ёстой” гэлээ.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө