Энэ арванхоёрдугаар сарын 18-нд /2021.12.18/ АНУ-ын “General Motors” компани цахилгаан хөдөлгүүртэй "Hummer EV Edition" автомашинаа худалдаанд гаргажээ.
Тус автомашины хувьд 1000 морины хүчин чадалтай цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд бүрэн цэнэглэсэн үед 530 км зам туулах багтаамж бүхий батарейтай юм. Харин үнийн хувьд үйлчлүүлэгсдээс нэлээн үнэтэй байна гэх шүүмжлэлийг авч, 110295 ам.доллараар худалдаалагдахаар болжээ. Харин "Hummer EV 2X" загвар нь 2023 оны хавар 89995 ам.доллараар худалдаанд гарах бол хамгийн хямд загвар болох "Hummer EV 2" нь 79995 ам.долларын үнэтэй 2024 оны хавар худалдаанд гарахыг тус компани мэдээлжээ.