СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэлд автомашин шатсан гурван дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэлд автомашин шатсан гурван дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэл Улаанбаатар хотод  автомашин шатсан гурван дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар дугаар хорооны 37 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 17:01 цагт хүлээн авсан байна.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид дөрвөн км зам туулан 17:08 цагт очиход иргэн Э-ын “Исис” загварын автомашин шатаж байсныг 5 таван минут ажиллаж унтраажээ. 

Мөн Нийслэлийн Баянгол дүүргийн тавдугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 23:47 цагт хүлээн авсан байна. Дуудлагы дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 23:53 цагт очиход иргэн У-ийн “Делика” загварын суудлын автомашин хөдөлгүүр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраажээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 02:12 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 02:13 цагт ангиас гарч 6 км зам туулан 02:20 цагт очиход иргэн Ц-ын “Приус-20” загварын суудлын автомашин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна. 

Эх сурвалж: Улсын Онцгой Комисс