Котсволдсоос 220 мянган жилийн өмнөх мөстлөгийн үед амьдарч байсан гэх хоёр насанд хүрсэн хүний, хоёр өсвөр насны, нэг нялх хүүхдийн цогцос болоод 10 тонн жинтэй араатнуудыг агнасан байж болзошгүй амьтдын яс олдсон байна.
Тодруулбал, Свиндон хотын ойролцоо археологичид малтлага хийж байх явцдаа неандертальчуудын хэрэглэж байсан байж болзошгүй багаж хэрэгслийн хамт дээрх цогцос, яснуудыг олсон байна. Олдворуудын чанараас харахад тус газар алтны уурхай байсан байж болзошгүй байгаа аж. Мөн энэхүү амьтны яс нь мөстлөгийн үеийн дараах бусад аварга амьтдаас буюу одоогийн үеийн үр удмаасаа хоёр дахин том байгаа юм. Эвэр нь гэхэд 10 фут өргөнтэй байсан гэж албаныхан мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian