БНХАУ-ын теннисчин Пэн Шуай "Хятадын дээд удирдагч өөрийг нь албадсан" гэх мэдээллээ няцаажээ

БНХАУ-ын теннисчин Пэн Шуай "Хятадын дээд удирдагч өөрийг нь албадсан" гэх мэдээллээ няцаажээ

Хятадын теннисний од Пэн Шуай Хятадын дээд удирдагч өөрийг нь бэлгийн харьцаанд оруулахыг албадсан гэж ярьснаас хойш анх удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх мэдээллээ няцаажээ.

БНХАУ-ын алдарт теннисчин Пэн Шуай саяхан улсынхаа Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогчид хүчирхийлүүлсэн тухайгаа дэлгэж, шуугиан тарьсны дараа сураггүй алга болоод байсан. Хатагтай Пэнг цахим сүлжээнд нийтэлсний дараа олны нүднээс алга болсон нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.  

Хатагтай Пэн Сингапурын хятад хэл дээрх сонины Lianhe Zaobao-д өгсөн видео ярилцлагадаа "Хэн нэгэн намайг бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж би хэзээ ч хэлж, бичиж байгаагүй. Энэ зүйлийг маш тодорхой онцлон тэмдэглэх ёстой" гэж тайлбарлав.

Энэ ярилцлагыг Шанхай хотод болсон спортын арга хэмжээний үеэр хийсэн бөгөөд тэрээр сагсан бөмбөгчин Яо Мин, мөн сүүлийн долоо хоногт хатагтай Пэнгийн зургийг Твиттер хуудсандаа нийтэлсэн спортын захирал Дин Ли зэрэг үндэсний тамирчидтай уулзсан байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн арван нэгдүгээр сард Хятадын нийгмийн сүлжээний Weibo платформ дээр нийтэлсэн анхны тэмдэглэлдээ тэрээр Ерөнхий сайдын орлогч асан Жан Гаолиг өөртэй нь бэлгийн харьцаанд орохыг албадсан гэж буруутгаж байсан юм.