Омикрон хувилбар дэлхийн 89 улсад бүртгэгджээ

Омикрон хувилбар дэлхийн 89 улсад бүртгэгджээ

Коронавирусийн шинэ хувилбар омикрон дэлхийн 89 оронд илэрч, уг хувилбар олон нийтийн дунд тархсан бүс нутгуудад халдварын тохиолдол 1.5-3 хоногт хоёр дахин нэмэгдэж байна гэж ДЭМБ-аас мэдээллээ.

Омикроны тохиолдлууд эрс нэмэгдэж байгаа нь уг хувилбар дархлаанаас зугтдаг, өмнөх хувилбаруудаас илүү дамжих чадвартай эсвэл эдгээрийн аль алийг нь хослуулсантай холбоотой эсэх нь тодорхойгүй хэвээр байна.Омикрон хувилбар дельтагаас хурдан тархаж байгаа тул шинэ хувилбар дотоодод нь тархсан орнуудад тун удахгүй халдварын давлагаа болох төлөвтэй байна гэж тус байгууллага мэдээлжээ. ДЭМБ омикроныг арван нэгдүгээр сарын 26-нд анхааралдаа авах хувилбаруудын ангилалд оруулсан юм.