Нигери улсын эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байх үедээ өөрт нь тавьсан гэрлэх саналыг хүлээн авснаас болж баривчлагдсан талаар тус улсын армийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.
Тодруулбал, эмэгтэй алба хаагч нь “цэргийн дүрэмт хувцастай байхдаа хайр дурлалд автаж, цэргийн ёс зүйн дүрмийг зөрчсөн” гэж үзсэн тул баривчилсан гэнэ. Өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээнд тус эмэгтэй алба хаагчид нэгэн эрэгтэй сөгдөж, бөгж өгч байх үеийн бичлэгийг тавьсан байжээ. Одоогоор эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага цэргийнхэн түүнийг гадуурхаж байгаа талаар мэдээлсэн бол мөн Хүний эрхийн төлөө тэмцэгч, Нигерийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Омойеле Соворе армийн шийдвэрийг буруушаасан байна. Гэсэн ч армийн төлөөлөгч BBC-д өгсөн мэдэгдэлдээ, “Энэ эмэгтэй цэрэг армийн ёс зүйн дүрэм, нийгмийн сүлжээний бодлогыг зөрчсөн” гэсээр байгаа аж.