БНСУ-д ажилладаг Монгол эмэгтэйг Солонгос иргэн зодож, архины шилээр толгойг нь хагалсан хэрэг гарчээ

БНСУ-д ажилладаг Монгол эмэгтэйг Солонгос иргэн зодож, архины шилээр толгойг нь хагалсан хэрэг гарчээ

Өнгөрсөн аравдугаар сарын 19-ний өдөр БНСУ-ын Ансан хотод солонгос иргэн монгол эмэгтэйн толгойг архины шилээр хагалж, биед нь гэмтэл учруулсан хэрэг гарчээ. 

Хохирогч эмэгтэй толгойдоо оёдол тавиулж, эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан ч хууль бус оршин суугч гэсэн шалтгаанаар баригдаж, өнөөдрийн хүртэл иммегрэшнд хоригдож байгаа аж. Тэгвэл БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-аас хохирогч эмэгтэйн эрхийг хамгаалахаар ажиллаж, Инчоны иммегрэшнээс гарган авах нааштай мэдээ дуулдсан талаар мэдээллээ.