Английн Линкольнширийн цагдаагийн шуурхай албаны утсанд нэгэн эмэгтэй “найз залуу минь намайг үнсэхгүй байна” гэсэн дуудлага ирсэн талаар холбогдох албаныхан мэдээллээ.
Тодруулбал, Тус хотын цагдаагийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч хэлэхдээ, “Бид хууль хүчний байгууллагынхан зул сарын баяр ойртож байгаатай холбоотой маш их дуудлага ирдэг. Жилийн хамгийн завгүй өдрүүдийг өнгөрөөдөг юм. Гэтэл амь нас, эд хөрөнгөтэй холбоотой биш асуудал жишээлбэл, “Галт тэрэгний цаг асуух, шүдний эмчийн дугаар асуух, бүр цаашлаад найз залуу нь өөрийг нь үнсэхгүй байгаад хүртэл иргэд гомдолж байна” гэжээ. Иймээс энэ мэт ямар ч үндэслэлгүй дуудлага хийхгүй байхыг иргэдээсээ хүссэн байна.
Эх сурвалж: BBC