Өчигдөр /2021.12.20/ Япон улсын жил болгон уламжлал болгон зохиодог “оны шилдэг тамирчин” шалгаруулах ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Тус ёслолын ажиллагаанд энэ оны шилдэг тамирчнаар Токио-2021 олимпын алтан медальт Ооно Шохэй шалгарч 2 сая иэнээр шагнуулж, мөн Японы жүдо бөхийн холбоонд 3 сая иэний урамшуулал олгожээ.
