“Синофарм” үйлдвэрийн бүүстер тун Омикрон хувилбарын эсрэг “нэлээн тааруу” үйлчилгээ үзүүлж байна гэв

“Синофарм” үйлдвэрийн бүүстер тун Омикрон хувилбарын эсрэг “нэлээн тааруу” үйлчилгээ үзүүлж байна гэв

БНХАУ-ын “Синофарм” үйлдвэрийн бүүстер тун коронавирусийн Омикрон хувилбарын эсрэг “нэлээн тааруу” үйлчилж байна гэж тус улсын судлаачид хэлжээ. Шанхайн Жиао Тонг их сургуулийн судлаачид болон амьсгалын замын халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн Шанхайд төвтэй лабораторийн эрдэмтэд Синофарм вакцины бүүстер тунг Уханьд анх бүртгэгдсэн коронавирусийн омог болон Омикроны эсрэг хэрхэн үйлчилж буйг судалсан байна.

Ингэхэд Омикрон хувилбарын эсрэг үйлчлэл нь Уханьтай харьцуулахад 20,1 дахин буурсан үзүүлэлттэй байжээ. “Ройтерс” агентлаг уг асуудлаар Синофармаас тайлбар авах гэсэн боловч одоогоор хариу өгөөгүй байгаа аж.

Эх сурвалж: Reuters