Дорнодын Булган суманд хорио цээр тогтоожээ

Дорнодын Булган суманд хорио цээр тогтоожээ

Дорнод аймгийн Булган сумын II-р багийн нутаг дэвсгэрт орших “Өвөр-Урт” гэдэг газар малчин “У”-ийн нэг тугалэ энэ сарын 6-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байна.

Иймд шинж тэмдэг илэрсэн тул аймгийн МЭАЦЛ сорьц авч шинжлэхэд “Дуут хавдар” болох нь тогтоогдсон байна. Үүнтэй холбогдуулан сумын Засаг дарга 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр А/81 дугаар захирамж гарган хязгаарлалтын дэглэм тогтоожээ.

Голомтод хоёр өрхийн 92 тугалыг вакцинжуулж ариутгал халдваргүйтгэл хийжээ. Мөн Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 22 сум, нийслэлийн дөрвөн дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 108 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар, эпидемиологийн 36 дугаар долоо хоногтой харьцуулахад нэг тохиолдлоор тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө