Шинэ гүүрний хүүнд өдөрт 30 сая төгрөг урсаж байна гэв

Шинэ гүүрний хүүнд өдөрт 30 сая төгрөг урсаж байна гэв

Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээгээд хоёр хонож байна.

Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүрний  ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци”, зөвлөхөөр “Ростов” ХХК ажилласан. Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын

Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл юм.

Ерөнхий гүйцэтгэгчийн зүгээс гүүрэн гарцад 100 жилийн баталгаа өгч буйгаа ч мэдэгдсэн. Эл гүүрэн гарц нээгдсэнээр Энхтайвны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой хэмээж байсан ч эсрэгээрээ түгжрэл үүссэнээр шүүмжлэл дагуулж эхлээд буй.

Мөн 42 сая ам.долларын зээлээр баригдаж буй тус гүүрний хүүнд гэхэд л өдөрт 30 сая төгрөг урсахаар байгаа аж. Энэ талаар МХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин "Гүүр барих нь сайн хэдий ч бүгдийг тооцож байхгүй бол хэцүү. Энэ 45 сая ам. долларын зээлийн гүүрний зөвхөн хүүгийн зардалд 30 орчим сая төгрөг" хэмээн жиргэжээ. 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө