Аргын тооллын 2 сарын 1, Ангараг гараг. Билгийн тооллын 30, Яруу эгшигт одтой хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8:20 мандан, 17:51 жаргана.
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрхэд сайн. Мод суулгах, нарийн зөвөлгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.