Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны гэр бүлд НЗДТГ-аас гурван өрөө байр өгөхөөр болжээ

Нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсны гэр бүлд НЗДТГ-аас гурван өрөө байр өгөхөөр болжээ

МУУГЗ нэвтрүүлэгч Ш.Бямбацогт агсан өнгөрөгч оны долдугаар сард таалал төгссөн. Тэрээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрж, арван жилээ төгссөн. Ингээд 1987 онд МҮОНРТ-ийг "Радио телевизийн улсын хороо" нэртэй байхад нь туслах найруулагчийн туслахаас эхлээд туслах найруулагч, дагалдан нэвтрүүлэгч болтолоо ажиллаж байсан уран бүтээлч байсан.

Тэгвэл Ш.Бямбацогт агсны гэр бүлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Улаанбаатар хотын Засаг Даргын Тамгын газраас 3 өрөө байр олгохоор болж, өчигдөр /2022.01.31/ гэрээг нь үзэглэжээ. Энэ талаар МҮОНРТ-ийн ММ агентлагийн сэтгүүлч Р.Гандиймаа мэдээлжээ.