ТАНИЛЦ: Зарим аймагт очиж буй иргэд шинжилгээ өгч, долоо хоног тусгаарлагдана

ТАНИЛЦ: Зарим аймагт очиж буй иргэд шинжилгээ өгч, долоо хоног тусгаарлагдана

Цагаан сарын баяр болж буйтай холбогдуулан зарим аймаг халдварын тархалтаас сэргийлэн хязгаарлалтын арга хэмжээнүүд авч эхлээд байна. Тухайлбал,

  • Дорнод аймаг- Нэгдүгээр сарын 29-өөс ес хоногийн хугацаанд олон нийтийн үйлчилгээний газруудыг хязгаарлах шийдвэр гаргасан.
  • Дархан-Уул аймаг- Энэ сарын сарын 15-наас эхлэн тодорхойгүй хугацаагаар олон нийтийн үйл ажиллагааг хязгаарласан.
  • Ховд аймаг- Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх, мөн олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хориглов.
  • Говьсүмбэр аймаг- Энэ сарын 13-наас эхлэн аймгийн хэмжээнд тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт тогтоов.
  • Увс аймаг- Нэгдүгээр сарын 14-нөөс ирэх сарын 10-ныг хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ.
  • Орхон аймаг- Тэмцээн уралдаан, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хоёрдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд хориглов.
  • Баянхонгор аймаг- Олон нийтийг хамарсан уулзалт, арга хэмжээг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хязгаарлав.

Мөн Завхан аймаг нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалсан. Харин тус аймгийн Асгат сумын онцгой комисс нэгдүгээр сарын 26-ны хуралдаанаар нэмэлтээр хэд хэдэн шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, хөл хорио тогтоохгүйгээр Улаанбаатар хот болон бусад аймгаас ирж байгаа иргэд өөрсдийн мөнгөөр түргэвчилсэн шинжилгээ өгч гэрийн тусгаарлалтад долоо хонох шийдвэр гаргасан байна.