XXVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн 12 жилийн ерөнхий зурхай хүргэж байна.
Хулгана – 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020
Хулгана жилд төрсөн хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөж, хичээх шаардлагатай бөгөөд заримдаа амарч бусдаас туслалцаа авах хэрэгтэй. Бар жил таныг бусдад бүрэн итгэж болохгүйг сануулж байгаа ба у.рвалт амсаж магадгүй байна.
Үхэр – 1937, 1949, 1961, 1973, 1985, 1997
Урт удаан хугацаанд хүлээсэн хайрын амьдрал удахгүй хаалга тогших болно. Ажлаа цаг тухайд нь, сахилга баттай хийвэл амжилтад хүрнэ. Мөн энэ жил үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийвэл ашигтай байх болно.
Бар – 1938, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жил гарч байгаа ч гэсэн амьдрал тийм ч амархан байхгүй бололтой. Таны амьдралд олон олон төлөвлөөгүй асуудлууд, өөрчлөлтүүд гарч ирэх ч гэсэн та дасан зохицож чадна. Мөн таны хайрын харилцаа сайнгүй байх бөгөөд хэлхээсээ өмнө бодож, бодлогогүй шийдвэр гаргахаас зайлсхийх хэрэгтэй.
Туулай – 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011
Энэ жил таны дотоод сэтгэл амар амгалан байх болно. Таны ажлын төлөвлөгөө бодсон шиг биелэхгүй байж болох бөгөөд тэвчээр маш их шаардана. Харин хайрын харилцаа 2022 онд хаалга тогших болно.
Луу – 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012
Луу жилтнүүд өөрийгөө удирдаж, маргаанаас зайлсхийхгүй бол сөрөг үр дагавартай нүүр тулж мэднэ. Мөн эрүүл мэнддээ анхаарч, үзүүлэх шаардлагатай байна.
Могой – 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Могой жилтнүүд зөрүүд зангаа хойш тавьж бусдын зөвлөгөөг сонсдог болсон цагт амжилтад хүрч, сайхан мэдээ дуулна. Мөн хайрын харилцаагаа зохицуулахгүй бол хамтрагчаа гомдоож магадгүй.
Морь – 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014
Амаралтын өдрүүд дуусч эхэлсэн зүйлээ дуусгах цаг иржээ. Бар жил танд гайхалтай боломжуудыг авчирч байна. Мөн машин барих, спортоор хичээллэх үедээ болгоомжтой байж анхаарлаа сулруулж болохгүй.
Хонь – 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015
Та 2021 онд ихээхэн асуудалтай тулгарч, хэцүү цагийг туулсан бол энэ жил тэр бүх зүйлс шийдэгдэнэ. Хайрт хүнтэйгээ удахгүй учирч, хичээсэн ажлынхаа үр дүнг амсана. Мөн энэ жил гэнэтийн үйл явдалтай учирч болзошгүй тул мөнгөө сайн хадгал.
Бич – 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016
Бич жилтнүүд сахилга баттай, өөдрөг сэтгэлгээтэй байвал эерэг үйл явдлаар дүүрэн байна. Гэнэтийн үйл явдал үргэлж бэлэн байхын тулд төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
Тахиа – 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017
Энэ жилийн хамгийн таатай амьтан бол тахиа юм. Бар жил танд олон давуу талуудыг бие болгож санасан бүхнээ бүтээх боломжтой. Эрүүл мэнд болон төлөвлөсөн ажлаа хойшлуулж болохгүй бөгөөд цаг баримтлах хэрэгтэй.
Нохой – 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Та бусдын зөвлөгөөг сонсож, юмсад тайвнаар хандаж чадвал энэ жил тийм ч хэцүү биш байна. Нохой жилтнүүд үнэнч хүмүүс байдаг бөгөөд энэ жил түүнийгээ харуулах хэрэгтэй. Асуудалд орохгүйн тулд болгоомжтой байх шаардлагатай.
Гахай – 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019
Санхүүгийн байдал тань энэ жил нэлээд сайжирч бар жилийн давуу талыг мэдэрч эхэлнэ. Гэрээсээ гарч хүмүүстэй танилцаж явбал ганц бие хүмүүс хосоо олж чадна.