Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга С.Наранцогт нь дэд сайдаар томилогдсон учир түүний оронд Б.Сүх-Очирыг томилжээ

Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга С.Наранцогт нь дэд сайдаар томилогдсон учир түүний оронд Б.Сүх-Очирыг томилжээ

Хөгжлийн банкны ТУЗ өнгөрсөн баасан гарагт хуралдаж, тус банкны дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зөвлөх Ж.Эрхэмбаатар, н.Батырбек нарыг томилсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Тэгвэл тус банкны ТУЗ-ын даргыг ч нэлээд хэд хоногийн өмнө сольжээ. Тодруулбал, Хөгжлийн банкны ТУЗ-ын даргаар ажиллаж байсан С.Наранцогт нь Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар томилогдсон /2021 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр/ учир түүний оронд Сангийн яамны Санхүүгийн бодлогыг газрын дарга Б.Сүх-Очирыг томилсон байна. 

Ташрамд өгүүлэхэд, Хөгжлийн банкны тухай хуулийн

18 дугаар зүйл. Хөгжлийн банкны удирдлага

  • 18.1.Хөгжлийн банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна.
  • 18.2.Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч нь Засгийн газар, Хөгжлийн банкинд хувь нийлүүлсэн бусад этгээд байна.

19 дүгээр зүйл. Төлөөлөн удирдах зөвлөл

  • 19.1.Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байна.
  • 19.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хувьцаа эзэмшигчид нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон гурван жилийн хугацаагаар томилж, Компанийн тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.
  • 19.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар томилно.
  • 19.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 50-аас дээш хувийг тухайн төсвийн жилийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.
  • 19.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь дараахь шалгуурыг хангасан байна:
  • 19.5.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  • 19.5.2.банк, санхүү, хууль, инженер, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;
  • 19.5.3.ял шийтгэлгүй байх;
  • 19.5.4.төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх;
  • 19.5.5.эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;
  • 19.5.6.банкны салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;
  • 19.5.7.зөрчлийн улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;
  • 19.5.8.санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх.
  • 19.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн 19.5, Компанийн тухай хуулийн 79.1-д зааснаас гадна дараахь шалгуурыг хангасан байна.
  • 19.6.1.төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх, сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй;
  • 19.6.2.банкны эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;
  • 19.6.3.банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх гэж заажээ.