Иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр өчигдөр /2022.02.18/ тагнуулын байгууллагаас саатуулан, орой гэрт нь нэгжлэг хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл түүний гэрээс олон тооны шинэ болон хуучин гар утас, notebook, суурин компьютер, бичиг цаас, бүхий гурван хайрцаг зүйл хураан авсан байна. Мөн бэлэн мөнгийг эх үүсвэрийг нь тогтооно хэмээн хурааж авсан талаар эх сурвалж мэдээлэв.
