Их тойруу болон Яармаг дахь зарим сургуулиудын хичээл эхлэх цагийг зөрүүлэх тухай санал асуулга явуулсан. Асуулгад оролцсон иргэдийн 74,1 хувь нь дэмжсэн байна. Үүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Хотын захирагч Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар энэ талаар хэлэхдээ "Ирэх долоо хоногийн Даваа гарагаас 59 сургуулийн хичээлийн цагийг хооронд нь зөрүүлэх зохицуулалт хийж байна. Тухайлбал, ойролцоо хоёр сургууль байвал эхний сургууль 07:45-д хичээл нь эхлэх бол хажуугийн сургууль нь 08:15 цагт хичээл нь эхэлдэг байх зохицуулалт хийж байгаа хэрэг. Зохицуулалт орсон ЕБС-д хүүхэд нь сурдаг ажилтныхаа ажилдаа ирэх, тарах цагийг зохион байгуулах зөвлөмж гарсан. Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлын найман цагаа бүрэн хангах ёстой. Судалгаагаар 15 минутын өмнө гарах нь яг 08:00 цагт гарснаас үр дүнтэй байна гэсэн дүгнэлт гарсан. ААН, байгууллага ажилчдынх нь хүүхэд аль сургуульд яаж явдаг вэ гэх судалгааг дотооддоо сайтар хийх шаардлагатай" гэлээ. 59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар бүсчлэн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэх:
- Сургууль 1 - 07:45 цагт хичээл эхлэх
- Сургууль 2 -08:15 цагт хичээл эхлэх
- Сургууль 3 -09:00 цагт хичээл эхлэх
Эцэг, эхчүүд 07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж, 10:00 цаг ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болно. Байгууллага тус бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулалт хийх боломжтой.
ҮЗЭХ: