МАН-ын Хяналтын хороо хуралдаж эхэллээ

МАН-ын Хяналтын хороо хуралдаж эхэллээ

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр 11.00 цагаас хуралдахаар тов зарласан байсан. Гэтэл тус цагт хуралдалгүй 15.00 цаг хүртэл хойшлуулсан ч дөнгөж сая эхэлжээ. 

17.30 цагийн үед хуралдаан өндөрлөж магадгүй аж. 

Хурлаар Хөгжлийн банкнаас зээл авсан, чанаргүй зээлдэгч нарт хариуцлага тооцох, намын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Хөгжлийн банкнаас зээл аваад зориулалтын бусаар ашигласан эргүүлэн төлөөгүй. Мөн авлигалын хэргээр шүүхээс ял авсан. Гэмт хэрэгт нэр холбогдож шүүхээр шийдүүлсэн гишүүдээ намаас хөөнө. Сумын Иргэдийн төлөөлөгчийн хуралд ч нэр дэвших эрхгүй болно" гэж мэдэгдсэн билээ.