Ачаа, бараа тээвэрлэж явсан автомашиныг өс хонзонгийн сэдлээр шатаасан байж болзошгүй байна

Ачаа, бараа тээвэрлэж явсан автомашиныг өс хонзонгийн сэдлээр шатаасан байж болзошгүй байна

Өнөөдөр /2022.02.18/ 13:00 цагийн орчимд Төв аймгийн зам дагуу “Шаланз” маркийн автомашин шатсан хэрэг гарчээ.

Тодруулбал, жил дамнан хүлээгдсэн ачаа, бараа сугалаагаар орж ирж байгаа бөгөөд энэ үед гал гарч, эд материалын хохирол учирсан нь олон бизнес эрхлэгчдийг хүнд байдалд оруулсан байна. Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, галыг бүрэн унтраахаар ажиллажээ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр, “Одоогоор урьдчилсан байдлаар 2 тэрбум гаруй төгрөгийн бараа шатсан байж болзошгүй. Өс хонзонгийн сэдлээр тус хэрэг гарсан байхыг үгүйсгэхгүй” гэсэн юм.