Өнөөдөр туулай өдөр

Өнөөдөр туулай өдөр

Аргын тооллын 2 дугаар сарын 19. Санчир гараг. Билгийн тооллын 18, Харцага одтой харагчин туулай өдөр. Өдрийн наран 7:52 цагт мандан, 18:20 цагт жаргана. 

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагшаа  мөрөө гаргавал зохистой. Хур усны цаг 0 цаг 37 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.