Сүүлийн үед оператор компанитай холбоотой мэдээллүүд ил гарах болсон.
Тухайлбал нэгэн олны танил уран бүтээлч Юнителийн зарим нэг бүтээгдэхүүн үйлчилгээнд сэтгэл дундуур байгаагаа дурдсан. Гэтэл үүний араас Монголын анхны үүрэн телефоны оператор Мобикомтой холбоотой нэг жиргээ олны анхаарлыг татаад байна.
Тус жиргээнд дурдсанаар “Мобикомын Япон талын хөрөнгө оруулагч нар гарч байгаа бололтой. Харин хувийг нь ТӨР авах юм байх. Үүнийг ойлгох ухаан хүрэхгүй байна. Япончууд саалийн үнээгээ яагаад зарах болов. Яагаад заавал төрд гэж???”
Хэрэв энэхүү цуурхал ортой бол Монголын хамгийн их хэрэглэгчтэй үүрэн телефоны компанийн хэрэглэгчдийн дата, мэдээлэл төрийн мэдээлэлд шилжинэ.
Тухайн олж авсан мэдээллийг аливаа улстөрийн зорилгоор ашиглахгүй байх гэсэн баталгаа байхгүй. Оны өмнөхөн л хамгийн их хэрэглэгчтэй ХААН банкны Япон талын хувьцаа эзэмшигчид өөрсдийн хувиа зарсан гэх мэдээлэл бараг үнэн болж таарсан. Тэгвэл дараагийнх нь ийнхүү Мобиком болж таарах нь. Түүнчлэн өөрийнх нь дугаар руу нь залгаж улстөрийн холбогдолтой судалгаа авсан талаарх нэгэн хэрэглэгч гомдлоо бичжээ.
Энэ мэтчилэн иргэдийн дата мэдээллийг цуглуулдаг бизнесүүдэд төрийн оролцоо давамгайлж эхэлбэл хувь хүний нууцтай холбоотой асуудлууд ч нэлээд хөндөгдөх төлөвтэй байна.
Мобикомын Япон талын хөрөнгө оруулагч нар гарч байгаа бололтой.
— Enkhjargal.G (@EnkuleBella) February 16, 2022
Харин хувийг нь ТӨР авах юм байх.
Үүнийг ойлгох ухаан хүрэхгүй байна. Япончууд саалийн үнээгээ яагаад зарах болов. Яагаад заавал төрд гэж??? Гэнэ үү?
70181955 гэсэн утаснаас залгаж, улстөрийн холбогдолтой судалгаа авав. "Дугаар хаанаас авсан юм?" Гэхэд оператораас чинь авсан гэж байна. Миний дугаарыг авахын тулд ямар шаардлага хангасан байх ёстой вэ? @MobicomOfficial
— Munkhtulga.B (@LightBringep) February 18, 2022