А.Ариунзаяа: Өнгөрсөн онд олгогдоогүй 6000 хүүхдийн "Хүүхдийн мөнгө"-ний нөхөн олголтыг энэ сардаа багтаан хийнэ

А.Ариунзаяа: Өнгөрсөн онд олгогдоогүй 6000 хүүхдийн "Хүүхдийн мөнгө"-ний нөхөн олголтыг энэ сардаа багтаан хийнэ

Өнгөрсөн онд 6000 орчим хүүхдийн хүүхдийн мөнгыний нөхөн олголт хийгдээгүй байна. Тиймээс тус мөнгийг ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сард багтаан дээрх нөхөн олголтыг хийхээр болжээ. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Тэрбээр "Өнгөрөгч 02-р сарын 17-ны өдөр 1’033’283 хүүхдэд Хүүхдийн мөнгөний шилжүүлэг хийгдсэн болно.
 
Ингэхдээ өнгөрсөн оны тодорхой шалтгааны улмаас буцсан, олгогдоогүй 6’000 орчим хүүхдийн мөнгөний нөхөн олголт хийгдээгүй үлджээ. Бид Сангийн яамтайгаа хамтран ИРЭХ ДОЛОО ХОНОГТ буюу 02-р сардаа багтааж дээрх нөхөн олголт хийхээр боллоо.
 
Мөн энэ сарын Хүүхдийн мөнгө хүлээн авах хүсэлт хожим бүртгүүлсэн иргэдийн олголтыг хийхээр боллоо. Ибаримтаар эсвэл Ихаламжаар хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаарай. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдана. Илэрхийлээгүй нь цагаанаар харагдана. Манай халамжийн хэлтэс болон бүр болохгүй бол Банкны теллер дээр хүртэл хүсэлтүүдээ бүртгүүлж болно.
 
Эцэг эхчүүдээс гуйх нь, хүүхдийн нэр дансны зөрчилтэй гэж буцаагдаж байсан бол зөрчлүүдээ арилгана уу. Ихаламжаар орж хянаж болно. Бүр болохгүй бол хэлтэс дээр очих, утсаар асуух, заа бүр болохгүй бол энэ пост дор Хүүхдийнхээ нэр, РД үлдээнэ үү" гэжээ.