Өнөөдөр луу өдөр

Өнөөдөр луу өдөр

Аргын тооллын 2 дугаар сарын 20. Адьяа гараг. Билгийн тооллын 19, Тугчин одтой хөх луу өдөр. Өдрийн наран 7:50 цагт мандан, 18:22 цагт жаргана.

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг эхлэх, дээдсэээ халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, бороо хур оруулах,зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо  мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах" хэмээх сайн.